DARDAS.MN

Нийгэм

ЭМД-ын шимтгэлийг Ebarimt вэб сайтаар төлөх боломжтой боллоо

ЭМДЕГ, Цахим төлбөрийн баримтын систем /и-баримт/-ийн цахим хөгжүүлэгчидтэй хамтран Ebarimt.mn вэб сайтаар ЭМД-ын шимтгэлийг төлөх цахим үйлчилгээг нэгээр нэмэгдүүллээ. Ингэхдээ гар утасны и-баримт аппликэйшн…

Нийтэлсэн:

ЭМД-ын шимтгэлийг Ebarimt вэб сайтаар төлөх боломжтой боллоо

ЭМДЕГ, Цахим төлбөрийн баримтын систем /и-баримт/-ийн цахим хөгжүүлэгчидтэй хамтран Ebarimt.mn вэб сайтаар ЭМД-ын шимтгэлийг төлөх цахим үйлчилгээг нэгээр нэмэгдүүллээ. 

Ингэхдээ гар утасны и-баримт аппликэйшн ашигладаггүй иргэдэд зориулан https://ebarimt.mn/emdPayment вэб сайтаар оршин суугаа газраасаа хүссэн үедээ ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгаж, дутуу төлөлттэй сар, жилийнхээ шимтгэлийг нөхөж төлөх, хянах боломжтой болжээ. 

ЭМДЕГ-аас иргэн-даатгуулагчийн цаг хугацааг хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор шимтгэл төлөх цахим  сувгуудыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ шалгаж, төлөх 4 төрлийн цахим үйлчилгээг хэрэглээнд ашиглаж байна. Үүнд, 

  • www.Emd.gov.mn/rd/search,
  •  https://ebarimt.mn/emdPayment  цахим хаягаар болон гар утасны И-Баримт, 
  • И-Монголиа системээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг иргэн, даатгуулагч, аж ахуйн нэгжээс Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Иргэн та ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь төлж, даатгалын үр шимээ төрийн болон хувийн хэвшлийн гэрээт бүхий л эмнэлгээр үйлчлүүлэн хүртэх боломжтой юм. Танд хамгийн ойр төрөлжсөн эмнэлгүүдийн жагсаалт мэдээллийг харж сонголтоо хийгээрэй. 

Үзэх холбоос: https://emd.gov.mn/pages/5

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30