DARDAS.MN

Спорт

Паралимпын наадамд манай улсаас 12 тамирчин оролцоно

"Парис-2024" зуны паралимпын наадам өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн паралимпын наадамд манай улсаас: -Байт харваа -Жүдо -Таеквондо -Пауэрлифтинг -Хөнгөн атлетик -Усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 12 тамирчин оролцоно…

Нийтэлсэн:

Паралимпын наадамд манай улсаас 12 тамирчин оролцоно

"Парис-2024" зуны паралимпын наадам өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн паралимпын наадамд манай улсаас:

-Байт харваа

-Жүдо

-Таеквондо

-Пауэрлифтинг

-Хөнгөн атлетик

-Усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 12 тамирчин оролцоно.

Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр нийт дөрвөн медаль хүртсэн бөгөөд “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн юм.

Манай улсын пара тамирчид зуны паралимпын долоо дахь наадамдаа оролцох гэж байгаа ба анх “Сидней-2000” паралимпын наадамд оролцож, түүнээс хойш тасралтгүй тамирчидаа илгээж буй билээ.

"ПАРИС 2024" Зуны Паралимпын наадамд 168 улсын 4400 тамирчин оролцоно.