DARDAS.MN

Нийгэм

Авто замын хөдөлгөөнийг энэ сарын 26-ний өдөр нээнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын ажлыг гүйцэтгэж буй…

Нийтэлсэн:

Авто замын хөдөлгөөнийг энэ сарын 26-ний өдөр нээнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын ажлыг гүйцэтгэж буй. Хоногт 23 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвартай тус авто зам ашиглалтад орсноор яармаг чиглэлийн түгжрэлийг 20 хувиар бууруулах боломжтой. 6 эгнээ зорчих хэсэг бүхий дээрх авто замын зорчих хэсгийг энэ сарын 26-ний өдөр ашиглалтад оруулахаар бэлтгэлээ хангаад байна. Замын барилгын гүйцэтгэгчээр “Тотал Инж” ХХК, гүүрний барилгын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Авто замын хөдөлгөөнийг энэ сарын 26-ний өдөр нээнэ — зураг

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “ Улаанбаатар хотын хамгийн урт гүүр буюу 391 метр гүүрийн ажил дээрх авто замын хүрээнд хийгдсэн. Асфальтбетонг хучилтын ажил дууссан. Гүүрийн 4 ширхэг амрах тавцан, далангийн бэхэлгээний ажлууд хийгдэж байна. 3 гүүрний барилгын ажлын явц 95 хувьтай, холбоос замын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Дээрх авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан эрчим хүчний гудамжийг 4 эгнээ болгон өргөтгөхөөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.” гэв. 

Авто замын хөдөлгөөнийг энэ сарын 26-ний өдөр нээнэ — зураг

Авто замын хөдөлгөөнийг энэ сарын 26-ний өдөр нээнэ — зураг

Авто замын хөдөлгөөнийг энэ сарын 26-ний өдөр нээнэ — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30