DARDAS.MN

Нийгэм

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх…

Нийтэлсэн:

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хийж байгаа билээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 240 ортой шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа.

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо — зураг

Барилгын ажлын хүрээнд дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, барилга угсралт, гадна талбай болон тоглоомын талбайн тохижилтын ажлуудыг бүрэн хийж дууслаа. Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 52.0 м x 22.5 м хэмжээтэй төмөр бетон карказан барилга юм.

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо — зураг

Шинэ цэцэрлэг хоёр давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгын ажлыг “Гегатера тех” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо — зураг

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо — зураг

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо — зураг

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо — зураг

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30