DARDAS.MN

Нийгэм

Оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих аян үргэлжилж байна

ЭМЯ-аас жил бүрийн аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд "Эерэг хандлага – Эрүүл оюутан" аяныг зохион байгуулдаг. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас нийслэлийн болон 21 аймаг, 2 дүүрэг дэхь их дээд…

Нийтэлсэн:

Оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих аян үргэлжилж байна

ЭМЯ-аас жил бүрийн аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд "Эерэг хандлага – Эрүүл оюутан" аяныг зохион байгуулдаг. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас нийслэлийн болон 21 аймаг, 2 дүүрэг дэхь их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан залууст эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлын жил бүр зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд аравдугаар сарын 30-ны өдөр ШУТИС-ийн оюутан, залууст Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлийн мэдээллээ хэрхэн шалгах, төлөх заавар, төлбөрийн арга, ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. 

Оюутан, залуус энэхүү өдөрлөгт хамрагдсанаар ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндээс үүдэлтэй эрсдэлээ хэрхэн хуваалцах, эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй тусламж, үйлчилгээний нийт төлбөр, ЭМД-ын сангаас хөнгөлөх хувь хэмжээ болон урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн өөрт тохирох насны багцад хамаарах оношилгоо, шинжилгээтэй танилцаж, хэрхэн хамрагдах зэрэг ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30