DARDAS.MN

Нийгэм

Иргэн бүр зээлийн оноотой болсноор хар жагсаалт гэх ойлголт байхгүй болно

“И-Монгол академи” УТҮГ, "Титан Си Ар Эй ЗМС" ХХК- ийн Сайнскор зээлийн мэдээллийн сан хамтран зээлийн онооны лавлагааг цахимжууллаа. Иргэн та аль банкны зээлдэгчээс үл хамаарч зээлийн мэдээллийн санд дүн шинжилгээ хийж…

Нийтэлсэн:

Иргэн бүр зээлийн оноотой болсноор хар жагсаалт гэх ойлголт байхгүй болно

“И-Монгол академи” УТҮГ, "Титан Си Ар Эй ЗМС" ХХК- ийн Сайнскор зээлийн мэдээллийн сан хамтран зээлийн онооны лавлагааг цахимжууллаа.  

Иргэн та аль банкны зээлдэгчээс үл хамаарч зээлийн мэдээллийн санд дүн шинжилгээ хийж хувь хүн бүр оноотой болох юм. Энэ нь 300-850 онооны хооронд байна. Хувь хүн бүр зээлийн оноотой болсноор хар жагсаалт гэх ойлголт байхгүй болж миний оноо хэд вэ? гэдгээр л хэмжигдэнэ.  

Зээлжих зэрэглэлийн оноотой болсноор зээлдэгчид болон санхүүгийн салбарт харагдах учраас зээлийн мэдээллийн лавлагаа хэрэггүй болж оронд нь зээлийн онооноос хамаарч олгох зээлийн хэмжээ шийдэгдэх юм.  

FICO Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. FICO Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг  300-850 оноогоор илэрхийлдэг.  

Тус оноо нь өндөр байх тусам тухайн зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай зээлдэгч гэсэн утга илэрхийлнэ.  

Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Зээлийн онооны лавлагаа (Fico Store)” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр лавлагаагаа авах боломжтой юм. 

Үйлчилгээ авах линк: https://e-mongolia.mn/service/zeeliin-onoony-lavlagaa-(fico-score)

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30