Улс төр
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ээлжит хурал болж, зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Хурлын эхэнд Зөвлөлийн…

Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ээлжит хурал болж, зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж баталлаа.
Хурлын эхэнд Зөвлөлийн дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан болон Зөвлөлийн гишүүд хүнд өвчний улмаас таалал төгссөн зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн хорооны дарга Д.Жавзмаа агсныг хүндэтгэж, эмгэнэл илэрхийллээ.
Мөн Зөвлөлийн хурлын үеэр Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Ц.Ганчимэг “Мэдлэгтэй хүүхэд-Аюулгүй орчин” төслийн танилцуулгыг хийсэн. Энэхүү төсөл нь бага насны хүүхдүүдэд гамшгийн эрсдэлийн талаар ойлголт өгөх, өөрийгөө болон бусдыг хамгаалах дадал хэвшил суулгах сургалтын жишиг орчин бүрдүүлэх зорилготой юм. Бага наснаасаа гамшиг, ослын талаар мэдлэгтэй болж төлөвших нь эргээд өөрийгөө болон бусдыг хамгаалах нэг чадвар болдог.