DARDAS.MN

Нийгэм

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ аюулын харанга дэлдэж байна

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Мэндсайхан “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага болон Есүс Христийн хожмын үеийн…

Нийтэлсэн:

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ аюулын харанга дэлдэж байна

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Мэндсайхан “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага болон Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн төлөөлөлтэй Хар тамхитай тэмцэх газарт ажиллаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батхуягийн өгсөн мэдээлэлд олон улсын тооцоолол хийдэг аргуудаар авч үзвэл манай улсад 30-50 мянган иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн тоо гарсан гэдгийг дурдлаа. Цаашлаад энэ тоо 2030 он гэхэд нийт хүн амын 43 хувьтай тэнцэнэ гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс яг одооноос эхэлж энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, донтолттой тэмцэх зайлшгүй шаардлагатай.

Ялангуяа бага насны хүүхдүүд энэ төрлийн буруу ташаа мэдээлэл авснаас болж гар, хөлөө тайруулах, амь насаа алдах хүртэл аюул эрсдэлд ордог. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд үнэн, зөв мэдээ мэдээллийг түгээх сургалтыг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулна.

Мөн манай дүүрэгт байрлалтай “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага, Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмтэй хамтран 12 дугаар сарын 7-ны өдөр Хорт зуршлын эсрэг чуулганыг зохион байгуулахаар ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30