DARDAS.MN

Нийгэм

Хүүхдийн томуугийн эмчилгээний даатгалын санхүүжилтийг хасахгүй

Эрүүл мэндийн байгууллагууд хариу арга хэмжээ авч байгаа ч томуугийн дэгдэлт өмнөх оны мөн үеэс өндөр байна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан томуугийн дэгдэлт болон цаг үеийн бусад асуудалтай холбогдуулан…

Нийтэлсэн:

Хүүхдийн томуугийн эмчилгээний даатгалын санхүүжилтийг хасахгүй

Эрүүл мэндийн байгууллагууд хариу арга хэмжээ авч байгаа ч томуугийн дэгдэлт өмнөх оны мөн үеэс өндөр байна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан томуугийн дэгдэлт болон цаг үеийн бусад асуудалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, бодлогын хэмжээнд зарим шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллалаа.

Дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллахдаа дараах асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Тодруулбал,

-Хүүхдийн томуугийн эмчилгээний ЭМД-ын санхүүжилтэд хасалт хийхгүйгээр шийдвэрлэлээ.

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авах авлагыг шийдвэрлэв.

-Эмнэлгийн хуучин байранд нэмэлт ор дэлгэхэд шаардлагатай засвар үйлчилгээний зардлыг шийдвэрлэлээ.

-Хүүхдийн тасагт CRRT бөөр үргэлжлүүлэн орлуулах аппарат шийдвэрлэлээ.

- Зөөврийн зүрхний эхо шийдвэрлэлээ.

- Хавдрын чиглэлээр 3 эмчийг багаар нь Турк улсад практик туршлагад сургахаар болов.

Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагууд хариу арга хэмжээ, бэлтгэл ажлаа сайтар хангасан ч ханиад, томуугийн дэгдэлт өмнөх оны мөн үеэс өндөр байгаа талаар эмч, мэргэжилтнүүд онцоллоо. Иймээс иргэд та бүхэн гараа тогтмол угааж, амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжин өвчнөөс урьдчилан сэргийлэх нь өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болж байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30