DARDAS.MN

Нийгэм

Сэтгүүлч У.Уранцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Сэтгүүлч У.Уранцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.12.10/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14-т зааснаар Эдийн засаг хөгжлийн сайд асан…

Нийтэлсэн:

Сэтгүүлч У.Уранцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Сэтгүүлч У.Уранцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.12.10/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж  байна. Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14-т зааснаар Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын нэр хүндэд халдсан гэх  хэрэгт буруутгагдан шүүгдэж буй.  Шүүх хурлыг ерөнхий шүүгч Батжаргал даргалж байна. Хохирогч гэгдэх Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч Гэрэлтуяа, Улсын яллагч, яллагдагч У.Уранцэцэгийн өмгөөлөгчөөр Хэрлэнхүү нар оролцож байна. 

Сэтгүүлч У.Уранцэцэг нь 2023 ны тавдугаар сарын 23 ны өдөр Баянзүрх дүүргийн Oldcity ресторанд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар 20 гаруй БНХАУ ын иргэдтэй архидан согтуурч, найрын ширээний ард Улсын ажил ярьж байна гэх агуулга бүхий шууд дамжуулалтыг олон нийтэд хүргэсэн байдаг. Мөн уг шууд дамжуулалтын дараа сэтгүүлч У.Уранцэцэг сэтгүүлчийн ажлынхаа талаар нэвтрүүлэгт ярилцлага өгсөн зэрэг асуудлуудаар ЭЦА ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт яллагдагчаар татагдан шалгагдсан байдаг. Яллагдагчаар татагдан шалгагдсан цагаасаа хойш хоёр дахь жилдээ цагдаагийн байгууллагад шалгагдан, өдгөө шүүгдэж байгаа билээ.

Өнгөрсөн аравдугаар сард шүүх хурал товлогдсон  ч өнөөдрийг хүртэл хоёр удаа хойшлоод бaйсан юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30