DARDAS.MN

Нийгэм

О.Алтангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Герман улсад айлчилж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тэргүүтэй төр, засгийн төлөөлөгчид ХБНГУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Бавариа мужийн Хууль зүйн сайдтай албан уулзалт хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын Хууль зүйн байнгын…

Нийтэлсэн:

О.Алтангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Герман улсад айлчилж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тэргүүтэй төр, засгийн төлөөлөгчид ХБНГУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Бавариа мужийн Хууль зүйн сайдтай албан уулзалт хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир болон албаны бусад төлөөлөгч багтсан ба тус мужийн иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай танилцаж, эрх зүйн зохицуулалтын талаар туршлага солилцсон.

Түүнчлэн Бавариа мужийн анхан болон давж заалдах шатны шүүх дэх иргэн, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, үл хөдлөх албадан дуудлага худалдааны процесс болон шийдвэр гүйцэтгэгчдийг хэрхэн бэлтгэдэг талаар Шүүхийн академиас танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Ажлын айлчлал нь Монгол Улс дахь иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удаашралтай байдлыг арилгах, шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх, иргэний эрх зүйн шударга байдал /civil justice/, бизнесийн таатай орчны гол хүчин зүйл болох гэрээний хэрэгжилт /contract enforcement/-ийн биелэлтэд бодлогын түвшинд ахиц гаргахад чухал ач холбогдолтой болсон гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд дүгнэлээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30