DARDAS.MN

Спорт

“Аякс” Германд тэнцэж, хэсгээ тэргүүлж байна

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн энэ улирлын хоёрдугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Е хэсэгт багтсан Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб энэ удаад Недерландын “Аякс”-ыг…

Нийтэлсэн:

“Аякс” Германд тэнцэж, хэсгээ тэргүүлж байна

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн энэ улирлын хоёрдугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Е хэсэгт багтсан Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб энэ удаад Недерландын “Аякс”-ыг талбайдаа хүлээж авч, 1:1-ээр тэнцсэнээр хоёр оноо алдлаа.

Тоглолтын 4 дэх минутад Хуммельс гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 22 дахь минутад Мазрауи тэнцүүлжээ. Ингэснээр “Аякс” айлын талбайд тэнцсэн үзүүлэлтээрээ хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Нөгөө талд Португалын “Бенфика” клуб Грекийн “АЕК” клубын талбайд зочилж, 2:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 3 оноотой болж, тэргүүлэгчдийн ард “амьсгалж” эхлэв. Энэхүү тоглолтод эзэн багаас 53, 63 дахь минутад Клонаридис дубль хийсэн. Харин зочин багаас Сеферович 6, Гримальдо 15, Алфа Семеду 74 дэх минутапд нэг нэгийг оруулжээ.