DARDAS.MN

Нийгэм

Говьсүмбэр аймаг 2025 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлалаа

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Говьсүмбэр аймагт ажиллаж, тус аймгийн салбар зөвлөлийн хуралд оролцон анхаарах шаардлагатай зарим хууль, журмын…

Нийтэлсэн:

Говьсүмбэр аймаг 2025 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлалаа

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Говьсүмбэр аймагт ажиллаж, тус аймгийн салбар зөвлөлийн хуралд оролцон анхаарах шаардлагатай зарим хууль, журмын тухай мэдээлэл өгч, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл сонсож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн тус аймгийн Цагдаагийн хэлтэс, эрүүлжүүлэх саатуулах баривчлах байр, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа.

Говьсүмбэр аймгийн салбар зөвлөл 2024 онд аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр таван зорилго 10 зорилтын хүрээнд 36 ажил арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, биелэлт жилийн эцсийн байдлаар 97.2 хувьтай хэрэгжжээ.

Хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой суурь үзүүлэлт, салбаруудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулж, хүүхдэд чиглэсэн ажил, үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, тэдний аж байдалд ахиц өөрчлөлт гаргах зорилгоор 2025 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил” болгон зарлахаар төлөвлөж, үүнтэй уялдуулан энэ оны ажлын төлөвлөгөөгөө боловсруулж байгаагаа мэдэгдлээ.

Говьсүмбэр аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн даргаар ИТХ-ын Хууль, эрх зүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, 17 гишүүнээр аймгийн Засаг даргын Тамгын газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Онцгой байдлын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425-р нээлттэй хорих анги, Тагнуулын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Авто тээврийн төв, Аймгийн Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн, дарга нар, иргэний төлөөлөл ажилладаг.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30