DARDAS.MN

Нийгэм

Өмнөговь аймаг Шинхан Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

БНСУ-ын Их сургуулиудаас улсдаа дээгүүрт ордог Шинхан их сургуулийн удирдлагуудыг аймгийн Засаг дарга холбогдох албаныхан хүлээн авч уулзан хамтын ажиллагааны хэлэлцээр зохион байгууллаа. Тус сургуульд 2000 гаруй гадаад…

Нийтэлсэн:

Өмнөговь аймаг Шинхан Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

БНСУ-ын Их сургуулиудаас улсдаа дээгүүрт ордог Шинхан их сургуулийн удирдлагуудыг аймгийн Засаг дарга холбогдох албаныхан хүлээн авч уулзан хамтын ажиллагааны хэлэлцээр зохион байгууллаа. Тус сургуульд 2000 гаруй гадаад оюутнууд байдаг бөгөөд үүнээс 1000 гаруй оюутнууд нь манай улсаас суралцдаг байна.

Шинхан их сургууль нь олон улс тэр дундаа манай улсад хамтын ажиллагааны чиглэлээр сайн үйлсийн аян, тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд 15 жил болсон байна.

Энэ удаа манай аймагтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан сурагч солилцоо, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, өөрийн ахмадын сувилалд ажиллангаа сурах тэтгэлэг олгох зэрэг боломжоор цаашид ханган ажиллахаа илэрхийллээ. Мөн сайн үйлсийн аяны хүрээнд жил бүр галын болон түргэн тусламжийн машиныг нэг улсад олгодог бөгөөд энэ удаа Өмнөговь аймагт түргэн тусламжийн авто машиныг олгоно гэдгээ албан ёсоор илэрхийллээ.

Аймгийн удирдлагуудын зүгээс хамтран ажиллахаар манай аймгийг зорин ирсэнд талархал илэрхийлээд суралцах хүсэлтэй оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, “Жаргалан” төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, ажиллах хүний нөөцийг БНСУ-д туршлага судлуулах, өөрийн мэргэжилтнүүдийг манай аймагт ирж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтарч ажиллах саналуудыг илэрхийлсэн уулзалт болж өндөрлөлөө.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30