DARDAS.MN

Нийгэм

Үерийн хамгаалалтын даланд үүссэн халиа тошин нэмэгдэхээс сэргийлж, 500 метр суваг татлаа

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалттай барилга, байгууламжтай 14 байршилд халиа тошин үүсээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 10, 12 дугаар хороонд ГУББГ-ын…

Нийтэлсэн:

Үерийн хамгаалалтын даланд үүссэн халиа тошин нэмэгдэхээс сэргийлж, 500 метр суваг татлаа

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалттай барилга, байгууламжтай 14 байршилд халиа тошин үүсээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 10, 12 дугаар хороонд ГУББГ-ын инженер техникийн ажилчид суваг татан ажиллаж байна. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.

Үерийн хамгаалалтын даланд үүссэн халиа тошин нэмэгдэхээс сэргийлж, 500 метр суваг татлаа — зураг

Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Толгойтын үерийн хамгаалалтын далан нь нийслэл дэх хамгийн том үерийн хамгаалалтын байгууламжид тооцогддог. Зүүн талдаа орон сууцны хороолол, баруун талд нь гэр хороолол байрладаг.

Тиймээс иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тус үерийн хамгаалалтын даланд халиа тошин нэмэгдэхээс сэргийлж, өнөөдрийн байдлаар 500 метр орчим суваг татсан. Цаашид суваг татах ажил үргэлжилж байна. Үерийн хамгаалалтын далангийн ойролцоо амьдардаг иргэд та бүхэн 10 метрийн дүрмийг баримталж, ажил явуулахад аюулгүй байх боломжоор хангаж өгөхийг уриалж байна” гэлээ. 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30