DARDAS.MN

Нийгэм

Сэргээн засах төв нь архинд донтох эмгэгтэй хүмүүст үйлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хүн хөдөлгөөн ий хүрээнд “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Гэмт хэргээс урьдчилан…

Нийтэлсэн:

Сэргээн засах төв нь архинд донтох эмгэгтэй хүмүүст үйлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хүн хөдөлгөөний хүрээнд “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл  “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-д ажиллалаа. Энэ үеэр Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас тус төвд шаардлагатай зарим техник хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Энэ төв архинд донтох эмгэгийн улмаас сэтгэц, зан төрх, амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадварыг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Мөн архинд донтох эмгэгтэй хүн гэр бүлийн хамт сэтгэл заслын үйлчилгээ авч болно.

“Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-өөс дараах төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

Сэргээн засах төв нь архинд донтох эмгэгтэй хүмүүст үйлчилж байна — зураг

-Архины донтох эмгэгийн оношилгоо

-Сэтгэл зүйн зөвлөгөө

- Урам зориг сэдэлжүүлэлт

-12 алхамд суурилсан Миннесота сэтгэл заслын хөтөлбөр

-Танин мэдэхүй, зан үйлийг өөрчлөх сэтгэл заслын эмчилгээ

-Хандлагаар анагаахуй заслын хөтөлбөр

-Хөдөлмөр засал, ном, хөгжим, орчин, арт терапи зэрэг заслын эмчилгээ

-Иог, бясалгал болон ховс эмчилгээ

-Туслах болон дэмжих бүлгийн үйлчилгээ

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж авна уу.

Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30