DARDAS.MN

Нийгэм

БЗД: Асрамж, халамжийн төвд 660 гаруй хүүхэд байна

Баянзүрх дүүргийн прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Мөрдөн байцаах албатай хамтран хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хамтарсан шалгалтыг эхлүүллээ. Энэ хүрээнд…

Нийтэлсэн:

БЗД: Асрамж, халамжийн төвд 660 гаруй хүүхэд байна

Баянзүрх дүүргийн прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Мөрдөн байцаах албатай хамтран хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хамтарсан шалгалтыг эхлүүллээ.   

Энэ хүрээнд асрамж, халамжийн байгууллагын үйл ажиллагаа, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцах, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй аливаа үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, хүүхдийн эрхийг сэргээлгэх чиглэлээр  ажиллаж байна. 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинбилиг:

Хамтарсан шалгалтыг 2025 оны 1,2 дугаар сард хийхээр төлөвлөж, асрамж халамжийн төвийн үйл ажиллагаа болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудтай танилцаж, хүүхдийн асрамж халамжийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлт болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхэд тандан судлах байдлаар хяналт тавин ажиллаж байгаагаараа онцлог болж байна. Мөн асрамж, халамжийн төвийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж буй ажил, хүндрэл бэрхшээл, санал хүсэлтийг нь хүлээн авч, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлж ажиллаж байна" гэлээ. 

Тус дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн асрамж, халамжийн 12 байгууллагад 660 гаруй хүүхэд байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30