DARDAS.MN

Нийгэм

 “AI Data SUMMIT 2025 буу халъя” чөлөөт уулзалт боллоо

Монгол Улс шинэ эрин зуунд шилжиж, цахимжилт илүү хүртээмжтэй болж хөгжлийн дараагийн шат руу алхаж байгаа хэдий ч бусад улсын сайн туршлагаас харвал манай улсын хувьд хиймэл оюун ухааныг хэрэглээндээ хангалттай…

Нийтэлсэн:

 “AI Data SUMMIT 2025 буу халъя” чөлөөт уулзалт боллоо

Монгол Улс шинэ эрин зуунд шилжиж, цахимжилт илүү хүртээмжтэй болж хөгжлийн дараагийн шат руу алхаж байгаа хэдий ч бусад улсын сайн туршлагаас харвал манай улсын хувьд хиймэл оюун ухааныг хэрэглээндээ хангалттай нэвтрүүлж чадахгүй байгаа нь учир дутагдалтай.

Энэ асуудлын нэг шийдэл болох Монгол Улсын их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ, Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран “AI Data SUMMIT 2025 буу халъя” чөлөөт уулзалтыг өнөөдөр /2025.01.23/ зохион байгууллаа.

Тус уулзалтыг ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын захирал Ж.Золзаяа, “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат нар чиглүүлж хиймэл оюун ухааны хөгжүүлэгч, сонирхогч залуус, нийт 13 байгууллагын системийн хөгжүүлэгч, программистууд чөлөөтэй санал бодлоо хуваалцсан юм.

“AI Data SUMMIT 2025 буу халъя” чөлөөт уулзалтаар хиймэн оюун ухааныг монгол улсад хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, технологийн салбарын AI мэргэжилтнүүдийг хэрхэн нэмэгдүүлэх бэлтгэх, олон улсын сайн туршлага, эргэх холбоог идэвхжүүлэх, цаашдын урт хугацааны AI стратегийн чиглэл гэх мэт сэдвүүдийн хүрээнд санал солилцлоо.

Цаашид тус уулзалтыг сар бүр хийж монголын хиймэл оюун ухааны хөгжүүлэгч залуусын хүрээг тэлэх юм.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30