DARDAS.MN

Нийгэм

Чингэлтэйн сувагт халиа тошин халихаас сэргийлж, 1600 метр суваг татлаа

Геодези, усны барилга, байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо…

Нийтэлсэн:

Чингэлтэйн сувагт халиа тошин халихаас сэргийлж, 1600 метр суваг татлаа

Геодези, усны барилга, байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн сувагт 1600 метр суваг татаад байна.

Чингэлтэйн сувагт халиа тошин халихаас сэргийлж, 1600 метр суваг татлаа — зураг

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Нийслэлийн зургаан дүүрэгт нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай 14 байршилд суваг татаж, үлдсэн 32 байршилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй уулаас эхтэй Чингэлтэйн сувагт нийт 1600 метр суваг татаж, авто замын гүүрэн байгууламж доорх гарцыг нээлээ. Энэ байршилд сүүлийн 6 жил тасралтгүй халиа тошин үүсэж байгаа” гэдгийг хэлэв.

Тухайн байршилд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд дэд төв байгуулах зорилгоор газраа чөлөөлүүлсэн айлууд нүүсэн. Үлдсэн айлуудыг халиа тошин халих эрсдэлээс сэргийлж, хамгаалахын тулд суваг татах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30