DARDAS.MN

Нийгэм

Эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан гэх хэрэгт буруутгагдсан П.Батчулуун эмч эмнэлэгт хүргэгджээ

Автомашины ослоор амиа алдсан бүсгүйн эд эрхтэнг ар гэрийн зөвшөөрлөөр донор болгон авахдаа, бусад эд эрхтэнг зөвшөөрөлгүй авсан хэрэгт холбогдон 2.6 жилийн ял аваад байгаа Хүний гавьяат эмч П.Батчулуунтай УИХ-ын гишүүн…

Нийтэлсэн:

Эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан гэх хэрэгт буруутгагдсан П.Батчулуун эмч эмнэлэгт хүргэгджээ

Автомашины ослоор амиа алдсан бүсгүйн эд эрхтэнг ар гэрийн зөвшөөрлөөр донор болгон авахдаа, бусад эд эрхтэнг зөвшөөрөлгүй авсан хэрэгт холбогдон 2.6 жилийн ял аваад байгаа Хүний гавьяат эмч П.Батчулуунтай УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Эрдэнэболд нар Цагдан хорих төвд очиж уулзжээ.

Энэ талаар Ж.Чинбүрэн гишүүн хэлэхдээ “Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэйгээ очиж уулзлаа. Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ.

Зүрхэндээ долоон стэндтэй хүний эрүүл мэндэд үүсэж болох хүндрэлээс сэргийлэх нэн шаардлагатай юм. Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж тусалж ажиллах болно оо. Бидний эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй юм. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барьж ажиллана.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд танд эмчийн ажлыг ойлгож, хүний эрхийг дээдлэн, ханган ажиллаж байгаад маш их баярлалаа.

П.Батчулуун эмчийгээ ойлгож, хайрлан хамгаалж буй салбарынхан та нараараа маш их бахархаж байна, баярлалаа" хэмээжээ. 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30