DARDAS.MN

Спорт

П.Орхоны оронд С.Батцэцэг дэлхийн аваргад оролцоно

Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 20-ны өдөр эхлэх учиртай. Дэлхийн аваргад оролцох Монголын бөхчүүдийн нэр аль хэдийнэ тодорсон. Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдөхөөр эрхээ аваад байсан…

Нийтэлсэн:

П.Орхоны оронд С.Батцэцэг дэлхийн аваргад оролцоно

Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 20-ны өдөр эхлэх учиртай. Дэлхийн аваргад оролцох Монголын бөхчүүдийн нэр аль хэдийнэ тодорсон. Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдөхөөр эрхээ аваад байсан П.Орхоны оронд Гавьяат тамирчин, дэлхийн аварга С.Батцэцэг өрсөлдөхөөр болжээ.

Учир нь дэлхийн аварга П.Орхоноос допингийн төрлийн бодис илэрч, Азийн наадмын медалиа хураалгаад байгаа юм. Түүнд Дэлхийн бөхийн холбооноос ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. Иймээс Монголын Чөлөөт бөхийн холбооноос түүнийг орлуулах тамирчныг тодруулж, С.Батцэцэгийг барилдуулахаар болсон нь энэ юм.