DARDAS.MN

Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай АТГ-ын зөвлөлийн гишүүд танилцжээ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус зөвлөл нь авлигын эсрэг хуулийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу “авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний…

Нийтэлсэн:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай АТГ-ын зөвлөлийн гишүүд танилцжээ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус зөвлөл нь авлигын эсрэг хуулийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу “авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх”, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журмын дагуу “төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн үр дүнтэй танилцах” зэрэг чиг үүрэгтэй юм.

Тус зөвлөлийн гишүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүтэц зохион байгуулалт, ажилтны сонгон шалгаруулалт, худалдан авалтын үйл ажиллагаа, борлуулалт, орлого, дотоод хяналт, мониторингийн ажлын үр дүн, зөвлөмж, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар танилцуулаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа Олон улсын ISO 37001 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг Монгол улсад анхлан нэвтрүүлэн хэрэгжүүлэн ажилладаг талаар тус стандартын хэрэгжилт, үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд тус зөвлөлийн гишүүд асуулт асууж хариулт авсан аж.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30