DARDAS.MN

Нийгэм

Хүүхдүүдийн эрхзүйн мэдлэгт анхаарч ажиллана

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаан өнөөдөр (2025.02.19) боллоо. Хуралдаанаар Дэд зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон энэ оны төлөвлөгөөний…

Нийтэлсэн:

Хүүхдүүдийн эрхзүйн мэдлэгт анхаарч ажиллана

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаан өнөөдөр (2025.02.19) боллоо. Хуралдаанаар Дэд зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон энэ оны төлөвлөгөөний төслийг танилцуулж, баталлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл энэ онд өсвөр насны хүүхдүүд, сурагчдын эрх зүйн мэдлэг ойлголт, тэр дундаа экологийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хуралдааны үеэр онцолсон.

Түүнчлэн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах, албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх хүрээнд үйл ажиллагааг 2025 онд хэрэгжүүлэхээр боллоо.

Дэд зөвлөлийн гишүүд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудал, амьд ертөнцийн индекс ба хамтын ажиллагаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цаашид хэрэгжүүлэх ажил болон Луужин амьтан судлалын нийгэмлэгийн мэдээлэл сонсож, санал солилцов.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30