DARDAS.MN

Спорт

П.Орхоныг С.Батцэцэг биш Э.Гантуяа орлоно

Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 20-ны өдөр эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-д оролцох байсан П.Орхон допингийн асуудлаас болоод барилдах боломжгүй болсон. Тэгвэл түүнийг “Хилчин” спорт хорооны…

Нийтэлсэн:

П.Орхоныг С.Батцэцэг биш Э.Гантуяа орлоно

Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 20-ны өдөр эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-д оролцох байсан П.Орхон допингийн асуудлаас болоод барилдах боломжгүй болсон. Тэгвэл түүнийг “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Гантуяа орлохоор болсон байна.

Харин С.Батцэцэг гавьяатын хувьд П.Орхоны жинд биш 68-д барилдахаар болсон аж. Учир нь 68 кг-ын жинд барилдах байсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмын үеэр авсан бэртэл нь гүйцэд эдгэрэхгүй байгаа учир С.Батцэцэгээр орлуулахаар болсон юм байна.