DARDAS.MN

Нийгэм

Монгол Улс зөөлөн хүчний индексээр 14 байр урагшиллаа

Дэлхийн тэргүүлэгч брэнд үнэлгээ хийдэг Их Британийн Brand Finance компаниас жил бүр дэлхийн 193 улс орны зөөлөн хүчний индексийг (Soft Power Index) танилцуулдаг. Уг индексийн хүрээнд дэлхийн 100 гаруй зах зээлийн…

Нийтэлсэн:

Монгол Улс зөөлөн хүчний индексээр 14 байр урагшиллаа

Дэлхийн тэргүүлэгч брэнд үнэлгээ хийдэг Их Британийн Brand Finance компаниас жил бүр дэлхийн 193 улс орны зөөлөн хүчний индексийг (Soft Power Index) танилцуулдаг.

Уг индексийн хүрээнд дэлхийн 100 гаруй зах зээлийн 170,000 гаруй хэрэглэгчдийн дунд тухайн улсын брэндийн танигдалт, нэр хүнд, үнэт зүйлс, олон улсын харилцаа, тогтвортой хөгжил, худалдаа эдийн засаг, ард иргэдийн зан төлөв, засаглалын хэлбэр нь бусад зах зээлд хэрхэн нөлөөлж буй үр нөлөөлөл, бүтээж буй үнэ цэнийг тоон утгаар хэмжиж, эрэмбэлдэг.

Монгол Улсын тухайд энэ жил 14 байраар ахиж, 108-д жагссан нь олон улсын тавцанд зөөлөн хүчний нөлөөгөө нэмэгдүүлж буйн илрэл юм. Энэ нь манай улсын дипломат болон эдийн засгийн нээлттэй түншлэлийн бодлого төдийгүй "Go Mongolia" брэндийн хүрээнд олон улсад түгээх мэдээлэл сурталчилгааны нэгдсэн стратегийг хэрэгжүүлж, улс орноо олон улсад идэвхтэй сурталчилсны үр дүн юм.

Brand Finance-ийн тайланд Монгол Улсын талаар онцлохдоо "Хүмүүс ба үнэт зүйлс" (People & Values), "Соёл ба өв" (Culture & Heritage) гэсэн голлох үзүүлэлтийн хувьд Монгол Улс 21 байр ахисан байна. Үүн дотроо Монгол Улсын баялаг соёлын өв Монголын брэндийн хамгийн гол онцлог болж, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн гэж дүгнэжээ.

Монгол Улс зөөлөн хүчний индексээр 14 байр урагшиллаа — зураг

 

 

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30