DARDAS.MN

Нийгэм

Хялганат чиглэлийн 64 км хатуу хучилттай автозамыг хүлээн авчээ

"Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 37.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2023 онд хийсэн Эрдэнэт-ХАНГАЛ-Хялганат чиглэлийн авто замыг өнөөдөр манай аймаг Орон нутгийн өмчдөө хүлээн авлаа. Булган аймаг…

Нийтэлсэн:

Хялганат чиглэлийн 64 км хатуу хучилттай автозамыг хүлээн авчээ

"Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 37.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2023 онд хийсэн Эрдэнэт-ХАНГАЛ-Хялганат чиглэлийн авто замыг өнөөдөр манай аймаг Орон нутгийн өмчдөө хүлээн авлаа. Булган аймаг болон "УБЭҮ" ТӨҮГ-ын ажлын хэсгүүд уулзаж авто зам, замын ажлын гүйцэтгэл, арчлалт хамгаалалт зэрэг асуудлаар санал солилцож орон нутгийн өмчид шилжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа.

Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах  “Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан авто замыг Булган аймгийн Орон нутгийн өмчид хүлээлгэн өглөө. Өнөөдөр энэхүү авто замыг хүлээн авсан түүхэн үйл явдал болж байна.

Иймээс манай аймгийн Төр захиргааны байгууллагууд, Хангал, Сэлэнгэ сум Хялганат тосгоны нийт иргэд, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумынхны аж амьдралд тус дэмтэй ажил болохоор бид нэлээн ач холбогдол өгч байгаа. Өөрөөр хэлбэл авто зам тавигдсан нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэсэн ажил болсонд баяртай байна.

Анх Булган аймгийн Хангал сумын Хороо нэртэй байгуулагдаж асан Эрдэнэт хот, үйлдвэр маань өнөөдөр улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж явна. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үе үеийн сумын засаг дарга нарын мөрөөдөл болсон Хангал, Хялганат чиглэлийн авто замыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа нь тус үйлдвэрийн үр шимийг нутгийн иргэд хүртэж байна гэсэн үг” хэмээн онцлов.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30