DARDAS.MN

Улс төр

Жендерт суурилсан хүчирхийллийн асуудлаар Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзав

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн газрын жендэрийн ахлах мэргэжилтэн ноён Жеймс Лан тэргүүтэй төлөөлөгчдийг…

Нийтэлсэн:

Жендерт суурилсан хүчирхийллийн асуудлаар Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзав

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн газрын жендэрийн ахлах мэргэжилтэн ноён Жеймс Лан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн онд хийсэн “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ба амьдралын туршлага” судалгаанд үндэслэн Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцлоо.

Жендерт суурилсан хүчирхийллийн асуудлаар Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзав — зураг

Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн бүсийн газрын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Б.Цолмон, Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчид байлцав.