DARDAS.MN

Нийгэм

Архидан согтуурахтай тэмцэх сангийн хурал боллоо

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн 2025 оны II хуралдаан өнөөдөр /2025.04.29/ боллоо. Хуралдаанаар оны эхний дөрвөн сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил…

Нийтэлсэн:

Архидан согтуурахтай тэмцэх сангийн хурал боллоо

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн 2025 оны II хуралдаан өнөөдөр /2025.04.29/ боллоо.

Хуралдаанаар оны эхний дөрвөн сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон цаашид гүйцэтгэх ажлын төлөвлөгөө зэрэг тайлан, танилцуулгыг тус сангийн Нарийн бичгийн дарга бөгөөд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хийж, хэлэлцүүллээ.

Энэ үеэр 2023 онд орон нутагт Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт зохион байгуулсан 18 Төрийн бус байгууллагын гүйцэтгэлийн тайланд үнэлгээ хийхэд Дорнод аймгийн “Дорнодын талын хөтөч” НҮТББ-ынх шаардлага хангасан байна. Иймд хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тус байгууллагын сургалтын санхүүжилтийг олгохоор шийдвэрлэв.

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуралдааны үеэр Удирдах зөвлөлийн гишүүдэд хандаж сангийн үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй явуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30