DARDAS.MN

Нийгэм

ЭМДЕГ нь 1485 хот хөдөөгийн эмийн сангуудтай гэрээ хийж ажиллаж байна

Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа. Хоёр байгууллага нь эмийн асуудлаар…

Нийтэлсэн:

ЭМДЕГ нь 1485 хот хөдөөгийн эмийн сангуудтай гэрээ хийж ажиллаж байна

Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Хоёр байгууллага нь эмийн асуудлаар тогтмол хамтран ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь ЭМДС-ийн санхүүжилтээр даатгуулагч иргэдэд эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Уулзалтын үеэр ЭМД-ын сангаас хөнгөлөлттэй олгож буй эмийг иргэдэд хүртээмжтэй, тэгш хүргэх, хамтран ажиллах арга зам, цаашдын зохицуулалт зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн, тодорхой ойлголтод хүрлээ.

ЭМДЕГ нь 1485 хот хөдөөгийн эмийн сангуудтай гэрээ хийж ажиллаж байна — зураг

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар 1485 хот хөдөөгийн эмийн сангуудтай гэрээ хийж даатгуулагч-иргэдэд ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлийн 590 эмийг ЭМДС-гаас 30-70 хүртэлх хувийн хөнгөлөлттийг үзүүлж байна.

ЭМДС-аас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх нь даатгуулагчдын эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтыг бууруулж, хаана, хэзээ байхаас үл хамааран амбулаториор эмчлэх боломжтой өвчний үед хэрэглэх эмийг хүндрэл чирэгдэлгүйгээр хүргэх, хөнгөлөлттэй эмээр дамжуулан эмнэлгийн шаардлагагүй хэвтэлтийг бууруулж, төсвийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилготой.

Төрөөс иргэддээ үзүүлж байгаа чухал бодлогын нэг нь хөнгөлөлттэй эмийг хүртээмжтэй авах, даатгуулагчдын халааснаас аль болох бага зардал гаргах үүднээс хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллаж байна. Хөнгөлөлттэй эмийн талаар мэдээллийг ЭМДЕГ-ын вэб сайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30