DARDAS.MN

Нийгэм

Цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэнд 10 хоногийн баривчлах ял ногдуулжээ

Иргэн М нь “Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайд 2025 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан жагсаал цуглааны үед албан үүргээ гүйцэтгэж байсан төрийн тусгай хамгаалалтай газрын…

Нийтэлсэн:

Цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэнд 10 хоногийн баривчлах ял ногдуулжээ

Иргэн М нь “Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайд 2025 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан жагсаал цуглааны үед албан үүргээ гүйцэтгэж байсан төрийн тусгай хамгаалалтай газрын алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэн, тойрч цохих үйлдлүүдийг үзүүлж танхайрсан” асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Шалгалтаар холбогдогч М нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан болох нь тогтоогдсон тул шүүхээс 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн аж.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах”

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30