DARDAS.MN

Нийгэм

Уул уурхайн салбарынханд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх шинэ хуулийн төслийг танилцуулав

Уул уурхай, олборлох үйлдвэрлэл нь эрсдэл өндөр ажлын байрт тооцогддог ба 2024 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 70 хувь нь тус салбараас оношлогдсон байна. Мөн дээрх өвчнөөр өвдөж, хөдөлмөрийн чадвараа алдсан…

Нийтэлсэн:

Уул уурхайн салбарынханд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх шинэ хуулийн төслийг танилцуулав

Уул уурхай, олборлох үйлдвэрлэл нь эрсдэл өндөр ажлын байрт тооцогддог ба 2024 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 70 хувь нь тус салбараас оношлогдсон байна. Мөн дээрх өвчнөөр өвдөж, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн 50 хувьд нь тоосноос үүдэлтэй өвчлөл зонхилон бүртгэгджээ.

Иймд салбарт ажиллаж буй 75 мянган ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.

Энэ хүрээнд Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр /2025.05.15/ уул уурхайн салбарынхны дунд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөл оролцож, хуулийг шинэчлэх болсон үндэслэл, шаардлага, төслийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн үндсэн агуулгатай танилцаж, саналаа илэрхийлсэн.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30