DARDAS.MN

Нийгэм

Хоёр настай хүү аавтайгаа саатуулагдсан мэдээлэл хоёр жилийн өмнөх гэв

Монгол Улсын иргэн, хоёр настай хүүг БНСУ-д саатуулсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл уг мэдээлэл хоёр жилийн өмнө болсон үйл явдал хэмээн БНСУ дахь Элчин…

Нийтэлсэн:

Хоёр настай хүү аавтайгаа саатуулагдсан мэдээлэл хоёр жилийн өмнөх гэв

Монгол Улсын иргэн, хоёр настай хүүг БНСУ-д саатуулсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл уг мэдээлэл хоёр жилийн өмнө болсон үйл явдал хэмээн БНСУ дахь Элчин сайдын яамнаас мэдэгдлээ. 

Тус мэдэгдэлд "Тус үйл явдал нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 онд гарсан бөгөөд Монгол Улсын иргэн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Цагдаагийн газарт саатуулагдаж, улмаар БНСУ-д оршин суух эрхийн хугацаа хэтрүүлсэн байсан тул 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сувоны Цагаачлалын албанд шилжүүлсэн талаар тухайн үед Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд мэдээлэл ирсэн.

Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэн болон хүүхдийн эрхийг хамгаалах талаар өмгөөлөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хэргийг гадуур шалгах зэрэг хүсэлтийг тавьж шийдвэрлүүлсэн болно.

Тухайн үед БНСУ-ын хэвлэл мэдээлэлд гарсан мэдээлэл нь хэт нэг талыг барьсан агуулгатай байна гэж тус улсын Хууль зүйн яамнаас албан мэдэгдэл гаргаж байсан бөгөөд тухайн мэдээлэл нь өнөөдөр Монгол Улсын нийгмийн сүлжээнд түгээд байна. Хүүхдийн асран хамгаалалтай холбоотой иргэний хувийн асуудлуудыг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй.

Иргэн танд БНСУ-д оршин суухтай холбоотой санал хүсэлт байвал Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны шуурхай утас 01095953464 дугаарт холбогдоно уу. Бид иргэн таны хүсэлтийн мөрөөр шуурхай ажиллаж байна" гэв.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30