DARDAS.MN

Нийгэм

"Эрдэнэс Тавантолгой" ХК Хархорум хотын 410 га талбайд 300 мянган мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдэн Монгол орны гурван бүс нутагт 180 сая мод тарьж ургуулах ажлын анхны ТЭЗҮ-ийг батлуулан “Сая тонн-Сая мод”…

Нийтэлсэн:

"Эрдэнэс Тавантолгой" ХК Хархорум хотын 410 га талбайд 300 мянган мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдэн Монгол орны гурван бүс нутагт 180 сая мод тарьж ургуулах ажлын анхны ТЭЗҮ-ийг батлуулан “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг төрийн цэргийн байгууллагууд болон гэрээт туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинээр байгуулагдаж буй Хархорум хотын 2025 оны экологийн төлөвлөгөөнд 1.1 сая ширхэг мод тарихаар тусгасан. Мод тарих ажлын 30 хувь буюу 300 мянган ширхэг модыг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК тарьж ургуулах бөгөөд гүйцэтгэгчээр Хил хамгаалах байгууллагын Ойжуулах үйл ажиллагааг зохион байгуулах Хилийн цэргийн 0133 дугаар тусгай салбар мод тарих ажлыг манлайлан гүйцэтгэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрт хуваарилагдсан 410 га талбайд 90 мянган ширхэг шилмүүст мод, 210 мянган ширхэг навчит мод нийт 300 мянган ширхэг мод тарих ажлын гүйцэтгэгчээр хаврын тарилтаар 154 мянган мод тариад байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дөрвөн зорилтын дагуу мод тарих, ойжуулах нөхөн сэргээх ажлын 19 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 77,5 га талбайд “Ногоон зам” төсөл, Номгон, Цогт-Овоо, Манлай сумдын 50 га талбайд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 150 га талбайд “Заг” төсөл хэрэгжүүлж, Улаанбаатар хотын ногоон бүсийн 35 га талбайд шилмүүст мод тарих ажил гүйцэтгэсэн бөгөөд 2022-2024 онд нийт 343 га талбайд 2,5 сая ширхэг мод тарьж, зохих арчилгаа хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК Хархорум хотын 410 га талбайд 300 мянган мод тарина — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30