DARDAS.MN

Нийгэм

“Теле камерын хяналтын дэд төв” нээлтээ хийлээ

“Ухаалаг хот” концепци, “Цахим шилжилт”-ийн хүрээнд өчигдөр “Нийслэлийн теле камерын нэгдсэн төв” болон нийслэлийн есөн дүүргийн “Теле камерын хяналтын дэд төв” нэгэн зэрэг нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд…

Нийтэлсэн:

“Теле камерын хяналтын дэд төв”  нээлтээ хийлээ

“Ухаалаг хот” концепци, “Цахим шилжилт”-ийн хүрээнд өчигдөр “Нийслэлийн теле камерын нэгдсэн төв” болон нийслэлийн есөн дүүргийн “Теле камерын хяналтын дэд төв” нэгэн зэрэг нээлтээ хийлээ.
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн гаргасан захирамжийн хүрээнд Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй бөгөөд өнөөдөр болсон нээлтийн үйл Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, “Теле камерын хяналтын дэд төв”-ийн удирдлага болон алба хаагчид  оролцлоо.  

“Теле камерын хяналтын дэд төв” нь дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий том ханан дэлгэц, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүртэй бөгөөд одоогоор 346 камерыг холбоод байгаа юм. Мөн “Бодьэлектроникс” ХХК болон “Монстил Фиксер” ХХК программ хөгжүүлэлт хийж, камерын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

“Теле камерын хяналтын дэд төв” үйл ажиллагаа явуулж эхэлснээр дүүргийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. 

“Теле камерын хяналтын дэд төв”  нээлтээ хийлээ — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30