DARDAS.MN

Спорт

Г.Тэмүүжин Залуучуудын олимпиос мөнгөн медаль авлаа

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо Залуучуудын олимпын гуравдугаар наадам болж байгаа билээ. Энэ удаагийн залуучуудын олимпын наадамд 11 тамирчин оролцож байгаа. Тэгвэл жүдо бөхийн төрөлд өрсөлдөж буй Г.Тэмүүжин…

Нийтэлсэн:

Г.Тэмүүжин Залуучуудын  олимпиос мөнгөн медаль авлаа

Аргентины нийслэл  Буэнос-Айрес хотноо Залуучуудын олимпын гуравдугаар наадам болж байгаа билээ. Энэ удаагийн залуучуудын олимпын наадамд 11 тамирчин оролцож байгаа. Тэгвэл жүдо бөхийн төрөлд өрсөлдөж буй Г.Тэмүүжин манай тамирчдын медалийн салхийг хагаллаа.

Залуучуудын олимпын наадмын жүдо бөхийн төрөлд дэлхийн 70 орны эрэгтэй 52, эмэгтэй 52, нийт 104 тамирчин оролцож байна. Харин манай улсаас эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 52 кг-д нэг нэг жүдоч өрсөлдөж байгаа билээ.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 55 кг-д зодоглосон Г.Тэмүүжин барилдаанаа хийж, мөнгөн медалийн эзэн боллоо. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хэсгийн аваргын төлөө Колумбийн Хуан Монтеалегрег ялсан. Улмаар хагас шигшээд Украины Олех Веридебаг ялж, финалдсан. Аваргын төлөө Беларусийн Арциомтай тулсан ч ялагдаж, дэд аварга боллоо.