DARDAS.MN

Нийгэм

Дахин байршуулсан 18 ТҮЦ-нээс 13-ыг нь нүүлгэн шилжүүлжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө дагуу болон нийтийн эзэмшил газар дур мэдэн байршуулсан 293 ТҮЦ-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүлгэн шилжүүлсэн. Гэвч дүүргийн найман байршилд 18 ТҮЦ дахин…

Нийтэлсэн:

Дахин байршуулсан 18 ТҮЦ-нээс 13-ыг нь нүүлгэн шилжүүлжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө дагуу болон нийтийн эзэмшил газар дур мэдэн байршуулсан 293 ТҮЦ-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүлгэн шилжүүлсэн. Гэвч дүүргийн найман байршилд 18 ТҮЦ дахин байршуулсан зөрчил гарсан юм.

Иймд өнөөдөр дээрх 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүргийн холбогдох хэлтэс, албад хамтран эхлүүлсэн бөгөөд 13:00 цагийн байдлаар нийт 13 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, суурийг цэвэрлэх ажлыг хийж байна. Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөө дагуу байрлуулсан 5 ТҮЦ-ийг эзэмшигчид нь өөрсдөө чөлөөллөө.

ТҮЦ ЧӨЛӨӨЛСӨН БАЙРШЛУУД:

-5-р хороо, 3-р эмнэлгийн автобусны буудал-2 ТҮЦ,

-16-р хороо, Модны-2 автобусны буудал-1 ТҮЦ

-16-р хороо, Баруун-4 зам автобусны буудал-1 ТҮЦ,

-17-р хороо, Модны-2 автобусны буудал-2 ТҮЦ

-20-р хороо, 5 шар автобусны буудал-2 ТҮЦ

-29-р хороо, Хархорин автобусны буудал-2 ТҮЦ

-29-р хороо, Саппоро автобусны буудал-1 ТҮЦ

-29-р хороо, Цамбагарав автобусны буудал-1 ТҮЦ

-32-р хороо, Хорооллын эцэс автобусны буудал-1 ТҮЦ-ийг тус тус нүүлгэн шилжүүлээд байна.

Дахин байршуулсан 18 ТҮЦ-нээс 13-ыг нь нүүлгэн шилжүүлжээ — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30