DARDAS.MN

Нийгэм

Чөлөөлөх дайны ялалтын ойн жагсаалт 50 гаруй алба хаагч оролцоно

Ирэх сарын 3-ны өдөр болох Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-ын Хабаровск хотыг зорилоо. Дэлхийн хэд хэдэн орны Зэвсэгт хүчний…

Нийтэлсэн:

Чөлөөлөх дайны ялалтын ойн жагсаалт 50 гаруй алба хаагч оролцоно

Ирэх сарын 3-ны өдөр болох Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-ын Хабаровск хотыг зорилоо.

Дэлхийн хэд хэдэн орны Зэвсэгт хүчний хайрцаг оролцох энэхүү цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 50 гаруй цэргийн алба хаагчдын хайрцаг оролцож байна.

Монгол цэргүүдийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч дэд хурандаа Сүхбаатарын Ариунболд командалж, салааны захирагчаар хошууч Б.Уранбаатар, хошууч А.Цогтбилэг, тугчаар дэд ахлагч Т.Бямбадэлгэр, тугийн хамгаалагчаар дэслэгч Т.Нямдорж, дэслэгч М.Гантулга нар алхана.

Парад алхах бүрэлдэхүүн нь Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуульд оролцсон алба хаагчид бөгөөд Зэвсэгт хүчний 8 ангийн офицер, ахлагч нар багтжээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30