DARDAS.MN

Нийгэм

“Автомашингүй өдөр-2025” арга хэмжээ маргааш болно

“Автомашингүй өдөр-2025” арга хэмжээ маргааш болно. Автомашингүй өдрийг дэлхийн 1500 орчим хотод тэмдэглэн өнгөрүүлдэг бол манай улсад 13 дахь жилдээ болох гэж байна. Энэ өдрөөр зах, худалдааны төв ажиллахгүй бөгөөд…

Нийтэлсэн:

“Автомашингүй өдөр-2025” арга хэмжээ маргааш болно

“Автомашингүй өдөр-2025” арга хэмжээ маргааш болно. Автомашингүй өдрийг дэлхийн 1500 орчим хотод тэмдэглэн өнгөрүүлдэг бол манай улсад 13 дахь жилдээ болох гэж байна.

Энэ өдрөөр зах, худалдааны төв ажиллахгүй бөгөөд Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн, урлагийн тоглолт болно.

“Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,

  • Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) 
  • Сөүлийн гудамж,
  • Чоймболын гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
  • Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • С.Зоригийн гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,
  • Д.Чойдогийн гудамж,
  • С.Жамъяан гүний гудамж,
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.

Мөн НЭМГ-ын харьяа байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгнө. Эрүүл мэндийн байгууллагууд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгнө.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30