DARDAS.MN

Нийгэм

А.Баяр: Нэгдүгээр эгнээ буюу зам дагуух зогсоолыг нэмэгдүүлнэ

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар 1-р эгнээний буюу зам дагуух авто зогсоолын талаар хэлэлцлээ. Авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй…

Нийтэлсэн:

А.Баяр: Нэгдүгээр эгнээ буюу зам дагуух зогсоолыг нэмэгдүүлнэ

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар 1-р эгнээний буюу зам дагуух авто зогсоолын талаар хэлэлцлээ.

Авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын төлөвлөгөөний талаар Ерөнхий Архитектур Ч.Төгсдэлгэр танилцууллаа. НЗД-ын захирамжаар нийслэл Улаанбаатар хотод 40 байршилд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэлээ.

НИТХ-ын дарга А.Баяр их багтаамжийн зогсуулуудыг төлөвлөгөөний дагуу хувийн хэвшлүүд нь хийгээд явах нь зөв. Харин 1-р эгнээ буюу зам дагуух зогсоолуудыг орхигдуулж болохгүй. 1-р эгнээний зогсоолуудыг нэмж барих боломжит байршлуудыг гаргаж танилцуулахыг Ерөнхий архитектурт үүрэг болголоо.

Мөн иргэд гэрийнхээ зогсоолыг өдрийн цагаар, албан байгууллагууд оффиссынхоо зогсоолыг шөнө түрээслэдэг болгох боломжийг судалж, ажлын хэсгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30