Улс төр
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх төрийн дэмжлэгийг тодорхой болгоно
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.09.24/-ийн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Эрүүгийн хэрэг хянан…

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.09.24/-ийн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээж авахыг дэмжиж, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай нарын гишүүдийн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тус хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд хуулийн төслийг боловсруулахтай холбоотойгоор фермер, малчид, мэргэжлийн холбоод, гишүүд, яам, агентлагууд, мэргэжилтнүүдийн түвшинд гурван удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, цахимаар болон бичгээр 250 гаруй саналыг иргэдээс авсан байна.

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг баталснаар улс орны эдийн засгийн үндсэн салбар болох ХАА-н үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлж, төрийн урт дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг дэмжин дэд салбар хоорондын харилцаа уялдаа нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулах юм.
Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид үзүүлэх төрийн дэмжлэгийн чиглэл шалгуурыг тодорхой болгосноор ХАА-д хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж салбарын эдийн засгийн өсөлт экспортыг дэмжинэ.
Хуулийн төсөлд хөдөө аж ахуйн салбарын өртгийн сүлжээнд төр хувийн хэвшлийн иргэний нийгэм мэргэжлийн байгууллага холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлж, гадаадын зээл буцалтгүй тусламжийг илүү салбарын зорилтот төсөл хөтөлбөртэй уялдуулах, хөнгөлөлттэй зээл татаас зээлийн хүүгийн дэмжлэгийг хуульчилсан байна. Үүнээс гадна улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сан ХАА-н сангаас олгодог тогтмол санхүүжилтийг орон нутагт ХАА-н салбарын хөгжлийн хөтөлбөртэй болж үүгээрээ дамжуулаад төлөвлөгөөнд нь тусгаж хөрөнгө оруулалт хийдэг байхаар тусгав.