DARDAS.MN

Спорт

Л.Сосорбарам Залуучуудын олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо залуучуудын зуны спортын олимпын III наадам болж байгаа билээ. Тэгвэл олимпын наадмын жүдо бөхийн төрөлд манайхаас хоёр тамирчин оролцож, хоёулаа мөнгөн медаль авлаа. Өнгөрсөн шөнө…

Нийтэлсэн:

Л.Сосорбарам Залуучуудын олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ
Л.Сосорбарам Залуучуудын олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ — зураг

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо залуучуудын зуны спортын олимпын III наадам болж байгаа билээ. Тэгвэл олимпын наадмын жүдо бөхийн төрөлд манайхаас хоёр тамирчин оролцож, хоёулаа мөнгөн медаль авлаа.

Өнгөрсөн шөнө эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн Л.Сосорбарам Монголын баг тамирчдын хоёр дахь мөнгөн медалийг авчирсан юм. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Кубын Акоста Баттег буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Мадагаскарын Мирейллег хожсон. Улмаар хагас шигшээд Узбекстаны Ермаганбетова Нилуфарыг ялсан ч аваргын төлөө Ирина Хубуловад ялагдсан юм.