DARDAS.MN

Нийгэм

Т.Батсүх: Өрх бүр ургадаг баялгаа шүтэж, орлогоо нэмэгдүүлээсэй

НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, хорооны гишүүн Д.Отгонсүрэн нар Налайх дүүргийн I хороо, Энгэр шанд гэх газар өөрийн эзэмшлийн хашаандаа дөрвөн улирлын хүлэмж барьж киви, усан үзэм, интоор, өргөст хэмх…

Нийтэлсэн:

Т.Батсүх: Өрх бүр ургадаг баялгаа шүтэж, орлогоо нэмэгдүүлээсэй

НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, хорооны гишүүн Д.Отгонсүрэн нар Налайх дүүргийн I хороо, Энгэр шанд гэх газар өөрийн эзэмшлийн хашаандаа дөрвөн улирлын хүлэмж барьж киви, усан үзэм, интоор, өргөст хэмх зэрэг 15 орчим төрлийн жимс, 26 төрлийн мод бут ургуулж байгаа иргэн Т.Батсүхийнхээр зочиллоо.

Т.Батсүх 15 жил АНУ-д амьдарсан бөгөөд эх орондоо сайхан амьдрах хүслээ биелүүлж өөрийн хөдөлмөрөөр өнөөдрийн ногоон, эко амьдралаа бүтээж яваа аж. Тэрбээр, иргэд өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд ухдаг бус ургадаг баялгаа түшиглээсэй гэв.

Т.Батсүх 2019 оноос хойш өрхийн бизнесээ эхлүүлжээ. Тэрбээр АНУ-ын Стрэтфорд их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, 2014 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Удирдлагын менежмент, 2017 онд Монголын хүний нөөцийн удирдлагын академи, Хүний нөөцийн менежер зэрэг мэргэжлээр суралцжээ. Т.Батсүх Налайх, Багахангай, Багануур дүүргийг хөгжих зорилгоо нэгтгээд, биенээ түшиглэж хөгжөөсэй гэв.

 

Ховд аймгийн уугуул, Налайх дүүргийн суугуул тэрбээр эхнэр хоёр хүүхдийн хамтаар "Эко боловсролын төв" бий болгох, "Бумбын төгөл" дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилготой амьдарч байна.

Т.Батсүх өрхийн тариалан эрхлэхээс гадна мод үржүүлгийн ажилдаа нэлээд анхаарч Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай суулгац бойжуулахдаа нэлээд анхаарч байгаа гэнэ. Мөн тэрбээр хүлэмж хийж борлуулдаг бөгөөд зах зээлийн ханшнаас хямдаар борлуулдаг гэнэ. 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30