DARDAS.MN

Нийгэм

"Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрт 400 оюутан шалгарлаа

НИТХ болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор оюутны…

Нийтэлсэн:

"Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрт 400 оюутан шалгарлаа

НИТХ болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан тэнцсэн бөгөөд дараагийн шатны даалгаврыг танилцуулах арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээг Авлигатай тэмцэх газар, Монголын оюутны холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг зэрэг газруудтай хамтран зохион байгуулж, хөтөлбөрийн сэдвийн хүрээнд оюутнуудад зориулж илтгэл тавилаа. Эхний шатанд тэнцсэн оюутнуудыг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг болгон хувааж гүйцэтгэх даалгаврыг тодорхой хугацаатайгаар өглөө. 

Тус арга хэмжээний нээлтэд НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, Э.Энхтөр нар оролцож оюутнуудад хандан баяр хүргэж, цаашдаа өөрсдийгөө дайчлан амжилттай оролцохыг хүсэж урмын үг хэллээ. Учир нь дээрх төлөөлөгчид оюутан байхдаа мөн л улс, нийслэлийн томоохон тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, нийгмийн идэвх манлайллыг үзүүлж үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж байжээ. Аливаа тэтгэлэгт хөтөлбөр тухайн оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна бусадтай баг болж ажиллах, нийгмийн асуудлыг олон талаас нь харах, шийдвэр гаргаж сурах гээд хувь хүний хөгжлийн олон давуу талыг нээж өгдөг гэдгийг онцлон илэрхийллээ.

Тэгвэл тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад их дээд сургуулийн 848 оюутан материалаа ирүүлснээс 400 оюутан тэнцсэн байна. Улмаар хоёрдугаар шатны даалгаврын дараа шилдэг 100 оюутныг шалгаруулж тэтгэлэг олгох юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30