DARDAS.MN

Нийгэм

Шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардуулав

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зарласан оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа…

Нийтэлсэн:

Шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардуулав

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зарласан оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооноос өнөөдөр хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах сэдвээр шалгарсан нийт 20 оюутан буюу хоёр төслийн багт тэтгэлэг гардууллаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул, НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн Б.Сэмжидмаа, Б.Ану-Үжин нар “Сэцдийн наадгай”, “Би дагахгүй” багуудын төслийн танилцуулгыг сонсож, өөрсдийн туршлагаас хуваалцаж ментороор ажиллалаа. Мөн нийслэлийн ЕБ-ын 47-р сургуулийн удирдлагууд, сурагчид, Монголын сурагчдын холбооны төлөөллүүд оролцлоо.

Дээрх багууд хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах хүрээнд хүүхдийн хулгайн эсрэг “Би дагахгүй” дуу зохиож, бага ангийн сурагчдад зориулсан гарын авлага гаргасан нь төлөөлөгчдөд нэлээд сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30