DARDAS.MN

Нийгэм

“UB Debate 2025” багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл /Эртэч Монгол/ НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 45…

Нийтэлсэн:

“UB Debate 2025” багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл /Эртэч Монгол/ НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүллээ.

Өнөөдөр тус хөтөлбөрийн финалын шатанд шалгарсан шилдэг багуудын дунд мэтгэлцээн өрнөж байна. Энэхүү мэтгэлцээнийг нээж НИТХ-ын дарга А.Баяр үг хэллээ.

“UB Debate 2025” багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ — зураг

Тодруулбал, МУИС-ийн ЕБАС, 115ар сургууль, 141-р сургуулийн багш нараас бүрдсэн “Apex” баг, 16-р сургууль, 18-р сургууль, “Тэмүүжин өрлөг” сургуулийн багш нараас бүрдсэн “Nemo” баг, 111-р сургууль, “Номт наран”, “Уудам Монгол” сургуулийн багш нараас бүрдсэн “Femida” баг тус тус шалгарч финалын шатанд өрсөлдөж байна.

“UB Debate 2025” багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ — зураг

Харин сурагчдаас “Шинэ эхлэл” сургуулийн “Kaizen” баг, 155-р сургуулийн “Агора” баг, 111-р сургуулийн “Шаркууд 111” багууд тус тус шилдгээр шалгарч финалын шатанд өрсөлдөж байна.

Энэхүү хөтөлбөр нь олон төрлийн сургалт, арга хэмжээгээр дамжуулан мэтгэлцэх чадвартай, аливаа асуудалд нотолгоотой, шинжлэх ухаанчаар ханддаг шинэ үеийн төлөөллийг бий болгохоор зорилготой юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30