DARDAS.MN

Нийгэм

Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга

Нийслэлийн иргэд ногоон оноо цуглуулж, түүгээрээ цахилгаан, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох асуудлаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. НЗД-ын орлогч А.Амартүвшин “Ногоон оноо цуглуулах санаачилга бол бидний…

Нийтэлсэн:

Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга

 

Нийслэлийн иргэд ногоон оноо цуглуулж, түүгээрээ цахилгаан, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох асуудлаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Ногоон оноо цуглуулах санаачилга бол бидний хэрэгжүүлж буй ажлын зөвхөн нэг хэсэг. Иргэд ногоон байгууламж нэмэх, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний гудамжийг засварлуулах зэрэг санал, хүсэлтээ төрд илэрхийлдэг. Гэвч олон шат дамжлага дамждаг тул нэг худгийн таг нөхөж тавих санал ч цаг хугацаа их авдаг.

Иргэдээс ирэх ийм саналыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор уг шийдлийг гаргасан. Иргэд эрүүл, аюулгүй амьдрах орчныхоо талаар саналаа илэрхийлснийхээ төлөө оноо авч, түүнийгээ өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах боломжтойгоор онооны системийг хэрэгжүүлье  гэсэн санал гарсан. Энэ бол иргэний идэвхийг үнэлж байгаа хэлбэр. Иргэн, дүүрэг, хороо, нийслэл хамтарч ажиллаж байж Улаанбаатар хотын хөгжил болоод тулгамдаж буй асуудлуудыг цаг тухай бүрд нь шийднэ.

Иргэд ногоон оноогоо нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнд зарцуулж болно. Тухайлбал, цахилгаан, түлш, СӨХ-ны төлбөртөө үүнийг ашиглах боломжтой. Оноо цуглуулж тоглоом шиг зүйл хийж байна гэж зарим иргэд шүүмжилж байна. Тийм асуудал байхгүй. Эрүүл иргэнтэй хотын төлөө иргэдийнхээ идэвхийг нэмэгдүүлэхийн тулд уриалж байгаа юм. Энэ бол иргэдийн сонголтын асуудал. Ногоон оноо тооцох ажил одоохондоо журмын боловсруулалтын шатандаа явж байгаа” гэлээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30