DARDAS.MN

Нийгэм

191 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт 191 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 62, Хүний…

Нийтэлсэн:

191 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт 191 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 62, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Өмчлөх эрхийн эсрэг 68, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 37, Бусад 5 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 86.571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 86.459 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 86.066 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэрлэж, 393 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1741, Танхайрах 121, Хүний биед халдах 146, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 146, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 83.715, бусад 702 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 39 иргэнд 11.250.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 73 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 26 иргэнийг 3.160.000 төгрөгөөр шүүхээр торгож шийдвэрлүүлжээ.

191 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30