DARDAS.MN

Нийгэм

Б.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар 1241 өрхийг хийн түлшинд…

Нийтэлсэн:

Б.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар 1241 өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 18 цэгийг ашиглалтад оруулаад байна.

Мөн өдөрт дунджаар 90–100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Энэ онд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айлыг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлшинд шилжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1241 өрхийг хийн түлшинд шилжүүлээд байна. Сар шинийн баярын ачаалал ихтэй энэ өдрүүдэд хийн хэрэглээнд шилжсэн айлуудын нөхцөл байдал, хэрэглээ, үр дүнтэй танилцаж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж байгаа. Тухайлбал, дүүжин тээврийг энэ онд ашиглалтад оруулж, трамвай төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс гадна Туулын хурдны зам, Тойрог нэгдүгээр зам зэрэг зургаан эгнээтэй, зогсолтгүй хөдөлгөөнтэй авто замуудын зураг төслийн ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн” гэв.

 

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б. Хандсүрэн “Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн. Чингэлтэй дүүрэгт нүүж ирээд 50 гаруй жил амьдарч байна. Өмнө нь энгийн дөл зуух хэрэглэдэг байсан. Хийн түлшинд шилжээд нэг сар гаруй болж байна. Хийн түлш хэрэглэснээр нүүрс түлэхгүй, үнс нурамтай зууралдахгүй, утаа тортог гарахгүй, гэрийн температур жигд тун сайхан байна. Сар шинийн баяраар зочин олноор ирж, бууз их жигнэж байгаа учраас хийн хэрэглээ нэмэгдэж байна. Эхний хоёр сард хийн түлшийг хөнгөлөлттэй үнээр авч байгаа. Нэг баллон хийг 39 мянган төгрөгөөр цэнэглүүлж, 3–4 хоног хэрэглэж байна” гэв.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30