DARDAS.MN

Нийгэм

Корнеллд сурдаг монгол оюутанг хүчингийн хэрэгт буруутай гэж үзлээ

АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд холбогдох хэргийг шүүх хурал болох гэж байна. Монгол Улсаас…

Нийтэлсэн:

Корнеллд сурдаг монгол оюутанг хүчингийн хэрэгт буруутай гэж үзлээ

АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд холбогдох хэргийг шүүх хурал болох гэж байна.

Монгол Улсаас Корнеллийн их сургуульд суралцаж байсан Э.Билгүүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч 2025 оны 11-р сарын 17-нд эхэлж, 24-ний өдөр шийдвэр гаргасан билээ.

Шүүх бүрэлдэхүүн түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт буруутай гэж үзсэн юм.

Э.Билгүүн нь 2024 оны есдүгээр сарын 1-ний өглөө Корнеллийн их сургуулийн оюутны хотхонд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, улмаар есдүгээр сарын 12-ны өдөр баривчлан саатуулсан байна. Мөрдөн байцаалтын үр дүнд түүнийг бусдын орон сууцанд хулгайгаар нэвтэрч, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хүчингийн хэрэг үйлдсэн болохыг тогтоосон юм. Корнеллийн их сургуулийн оюутнуудын “Cornelians Only” инстаграм хуудаст мэдээлснээр Э.Билгүүн нь Дархан-Уул аймгийн харьяат “Томужин” альтернатив сургуулийн төгсөгч бөгөөд Олон улс ба нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцдаг, 2027 оны төгсөлтийн ангийн оюутан байжээ.

Мөн 328 мянган ам.долларын бүрэн тэтгэлэг авсныг ч дурдсан байна.Хэрэг үйлдэхээсээ өмнө Корнеллийн их сургуулийн “Капитал” клубын дэд Ерөнхийлөгч, “Хутли боловсрол” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг нийгмийн идэвхтэй оюутан байжээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30