DARDAS.MN

Нийгэм

АНУ-ын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөртэй 2021 оноос хойш…

Нийтэлсэн:

АНУ-ын  төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөртэй 2021 оноос хойш хамтран ажиллаж байна.

Тус хөтөлбөр нь Монгол Улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого болон эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгоход дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн төлөөлөл АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх, ахлах хуульч Гришма Прадхан болон тус хөтөлбөрийн зөвлөх, MMM Infra компанийн захирал Марк Мөүзли нарыг хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд санал солилцлоо.

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК нь АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан хэрэгжүүлж буй “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааны гарын авлага”-ыг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30